Монголд ажил хийдэг хүн биш — хэрүүл хийдэг нь давамгайлж байна
Шийдвэр гаргах ёстой хүмүүс нь айдастай,
хийж бүтээх ёстой систем нь гацаатай, харин шүүмжлэхээс өөр зүйл хийдэггүй хүмүүсийн ДУУ нь их.
Хууль хяналт нь хамгаалах биш — айлгах хэрэгсэл болж, бүтээн байгуулалт нь зориггүй, шийдэлгүй байдлын золиос боллоо.
Хөдөлмөрийн үнэ цэнэ шалан дээр навс унаж
гараараа бүтээдэг, оюуны ажил эрхэлдэг хүн өнөөдөр үнэгүйдэж, амьдрал ойлгодоггүй гэхээсээ тухайн салбараа ойлгоогүй хүмүүс “төсөв”, “тоо” "бодлого" ярьж цаашлаад амьдралыг хэмждэг болж эхэллээ ... УМ МА НИ БАД МИ ХУМ![]()
Жил бүр мэдээж инфляци өсөх нь тодорхой!
Өндөөдөр жирийн ажил хийдэг хүн улам ядуурч “Зүгээр л амьдарчих цалин” гэдэг шаардлага хүртэл тансаг хэрэглээ шиг сонсогдох болсон.
Энэ бол зүгээр нэг алдаа биш — энэ бол буруу чиглэлд явж буй ТӨРИЙН систем. Хэрвээ ингэсээр байвал:
- Хөдөлмөр алга болно.
- Үнэт зүйл алга болно.
- Ирээдүй алга болно.
Одоо сонголт хийх цаг байна уу?
• Хийдэг хүмүүсээ дэмжих үү, эсвэл ярьдаг хүмүүсийг дагах уу?
• Шийдэл гаргах уу, эсвэл хэрүүл, тэмцлээ үргэлжлүүлэх үү?
• Зоригтой байх уу, эсвэл айдсаар амьдрах уу?
Эцэст нь:
Хэрүүл биш — шийдвэр гаргадаг больё
Айдас биш — хариуцлага хүлээж сурцгаая
Яриа биш — бодит ажил хийдэг болцгооё.
Монголд амьдрах үнэ цэнэ унаж байна гээд хараад суух биш — өөрчлөх цаг нь болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ