ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

 Өнөөдөр болох үйл явдлын тойм 

 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:30 цагт: “Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл” эрдэм шинжилгээний хурал Галлериа Улаанбаатарт болно. 

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Гранд тур” тэмцээн “Хангай” дээд сургуулийн байранд болно. 

 

11:00 цагт: Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар НОБГ-ын I давхарт мэдээлэл өгнө.

12:00 цагт: “Д.Нацагдорж судлалын шийдсэн болон эргэлзээтэй асуудлууд” лекц МУБИС-ийн I байранд болно.

 

19:00 цагт: “Basketball Champions League East Asia” тоглолт M bank arena ордонд болно.  

 

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. 

 

- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд”  6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад: 

  • Нью-Йорк хотноо Олон улсын шилжилт хөдөлгөөний дүн шинжилгээний форум НҮБ-ын төв байранд энэ сарын 8-ныг хүртэл болно.
  • Испани улсад  /La Vuelta Femenina/ Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин