Х.Амгалангийн дүү Х.Баярмаа нь ҮА-ын газрын даргын эрх мэдлээ ашиглан Туулын хурдны замын ажлыг хир удаан хамгаалах вэ?
Х.Амгалангийн дүү Х.Баярмаа нь ҮА-ын газрын даргын эрх мэдлээ ашиглан Туулын хурдны замын ажлыг хир удаан хамгаалах вэ?
Үндэсний Аудитын газрын дарга Хоржавын Баярмаа гэх албан тушаалтан нь МУ-ын Ерөнхий Аудитороор томилогдсон үе үеийн Ерөнхий аудиторуудад нөлөөлөх байдлаар хэлтсийн даргаас газрын дарга хүртэл дэвшсэн арга зальтай нэгэн.
Товчхондоо ганц гэр бүлийн амины компани гэж харагддаг “Нүхт тур” ХХК-ийг түүний аав Дамдинсүрэнгийн Хоржав үүсгэн байгуулсан ч, өдгөө түүний эхнэр Нацагийн Хандсүрэн, хүү Хоржавын Амгалан нар хамтран эзэмшдэг. "Нүхт тур" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Хоржав агсныг товч танилцуулбал, Булган аймгийн Сайхан сумын уугуул, МУИС-ийн Цаг уурын ангийг төгссөн, 1970-1987 онд 17 жил Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан нэгэн. Ингээд 1987 оноос хойш төрийн өмчийн “Нүхт” амралтын даргаар ажиллаж, сайд, дарга нарыг ая тухтай амраах ажлыг хариуцаж явсан. Хожмоо “Нүхт тур” ХХК-аа байгуулж, амралтын газар, жуулчны бааз ажиллуулж байгаад 2009 оноос “МИАТ” ТӨХК-д нэг мөр наалдаж авсан түүхтэй. Эхнэр Н.Хандсүрэн нь тогооч мэргэжилтэй, Д.Хоржавыг “Нүхт” амралтын дарга байхад сайд, дарга нарын хоолыг хариуцдаг байсан бөгөөд өдгөө Д.Хандсүрэн нь “Нүхт тур” ХХК-ийнхаа Гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу Монголын тогооч нарын холбооны Ерөнхийлөгч, Монголын кулинарын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилладаг.
Мөн Д.Хоржав 2009 онд “МИАТ”-тай “Катерингийн гэрээ”-г байгуулсан. Тухайн үед “МИАТ”-ыг төлөөлж, Нислэг, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Г.Жаргалсайхан гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Улмаар Г.Жаргалсайхан нь 2012-2015 онд “МИАТ”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж, тэр хугацаандаа Д.Хоржавтай катерингийн гэрээг хууль бусаар сунгасаар байсан түүхтэй гэдэг.
Мөн сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй зарим нэг мэдээллээс харахад 10-аадхан жилийн өмнө 1.7 км зам засах 2.5 тэрбум төгрөгийн тендерт гологдож явсан “Хувай Монголиа” ХХК буюу “China Hyway Group Limited” компани одоо Туул голын дээгүүр 32.7 км зам тавих “Туулын хурдны зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарчихаад даналзаж байна. “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан нь “МИАТ” ТӨХК-ийн онгоцны зорчигчдийн хоолыг 15 жил хариуцсан “Нүхт тур” ХХК-ийн эзэн “Туулын хурдны зам”-ын 2.3 их наяд төгрөгийн тендерт шалгарч, барилгын ажлаа эхлээд буй “China Hyway group limited” компанитай “Хувай Монголиа” ХХК-ийг 17 жил хамтран эзэмшиж буй улс төр, бизнесийн хүрээлэлд бас л зартай нөхөр.
Харамсалтай нь Үндэсний Аудитын Газар нь Туулын хурдны замын санхүүжилт, ТЭЗҮ гээд бүх талаар өргөн хүрээний аудит хийхээр УИХ-аар батлуулж ажилдаа орсон гэх боловч Хоржавын Баярмаагийн явуулгаар өнөөдрийг хүртэл аудитын ажлыг эхэлж чадахгүй мухардалд ороод байгаа нь түүний төрсөн ах Хоржавын Амгалангийн нөлөөлөл хэмээн хардаж болохоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ