Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

05-нд нутгийн зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Хур тунадас: 04-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Дарьгангын тал нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус хүйтэн, өдөртөө +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 05-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 05-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин