Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны тавдугаар сарын 11-17-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
5 дугаар сарын 11-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
5 дугаар сарын 11-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагчийн чуулган-2026” Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 11-нд: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Алсад сурахаар одогсод” номын нээлт УДЭТ-т болно.
5 дугаар сарын 11-нд: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл урлагийн үдэш УДЭТ-т болно.

5 дугаар сарын 11-нд: В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Канадын төгөлдөр хуурч Tony Yike Yang, залуу төгөлдөр хуурч М.Мишээл, Ж.Ариунзаяа нарын хамтарсан тоглолт УДБЭТ-н тайзнаа болно.
5 дугаар сарын 11-нд: Улсын Хүүхэд залуучуудын теөтрын уран бзүтээлчид У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Соёлын төв өргөөнд толилуулна.
5 дугаар сарын 12-нд: Олон улсын сувилагчдын өдөр тохионо.
5 дугаар сарын 12-нд: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт” Монгол Улсын Консерваторид болно.
5 дугаар сарын 12, 13-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
5 дугаар сарын 13-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 13-нд: Уран уншлагын уралдаан Хүүхдийн төв номын санд болно.
5 дугаар сарын 14-нд: “Германы сонгодог хөгжмийн үдэш” тоглолт Монгол Улсын Консерваторид болно.
5 дугаар сарын 14, 15-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5 дугаар сарын 14, 15-нд: Монголын энтертайнмент технологийн салбарын шинэлэг технологи, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг “MET EXPO 2026” хоёр дахь жилдээ M Bank Arena-д болно.
5 дугаар сарын 15-нд: Гэр бүлийн өдөр тохионо.
5 дугаар сарын 15-нд: “Монгол дуунууд-Алтан үе” тоглолт Соёлын төв өргөөнд болно.
5 дугаар сарын 15-нд: Монгол ардын урлагийг түгээн дэлгэрүүлэгч уран бүтээлчид, байгууллагууд хамтран “Сэтгэлд эгшиглэх ардын аялгуу” тоглолтыг МҮЭСТО-д тоглоно.
5 дугаар сарын 15-17-нд: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026”-ийг орон даяар зохион байгуулна.
5 дугаар сарын 16-нд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохионо.
-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:
5 дугаар сарын 15-нд: Төв аймгийн Мөнх-Алдарын талбайд Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026”-ийн нээлт “Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая” уриан дор болно.
5 дугаар сарын 16-нд: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр" төвөөс “Борхойн цом” яруу найргийн наадмын 15 жилийн ойг зохион байгуулна.
5 дугаар сарын 16-нд: Дархан-Уул аймгийн “Дархан юнайтад арена”-д “Дэлхийн цирк Дарханд-2026” тоглолт болно.
Хилийн чанадад:
5 дугаар сарын 12-нд: Монголын алдарт “The HU” хамтлаг АНУ дахь ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ.

5 дугаар сарын 12-17-нд: БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ