Б.Сүхбат, Л.Энхрийлэн нар "Их дуулга"-ын аварга боллоо
Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдаж буй энэ жилийн 5 дахь "Их дуулга" тэмцээний эхний өдөр буюу тавдугаар сарын 8-нд эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Тэмүүжин" клубын тамирчин, ОУХМ Б.Сүхбат эзэн орны тамирчныг үндсэн цагт цэвэр ялж, аваргын алтан медаль хүртсэн бол ОУХМ Г.Наранцэцэг мөнгөн медаль, ОУХМ М.Нандин-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртлээ.



Тэгвэл өчигдөр буюу хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хороо, "Блю Драгон" ХК-ийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Л.Энхрийлэн финалд ОХУ-ын бөхийг ялж, аваргын алтан медаль хүртлээ.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Дархан-Уул аймгийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа өрсөлдөгчөө үндсэн цагт ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Ингэснээр Монгол Улс 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медалийн чансаагаар 2-т эрэмбэлэгдэж байна.
.jpg)
.jpg)
Өнөөдөр хүнд 5 жингийн барилдаан үргэлжлэн явагдана.
- -100кг Б.Хүдэрчулуун
- +100кг Ө.Пэрэнлэйжамц
- -78кг О.Хүслэн
- +78кг А.Адьяасүрэн, Э.Жаргалмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ