УИХ дахь намын бүлгүүдийн хурал 10:00 цагт эхэлнэ

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг товтой. Энэ дагуу өнөөдөр 10:00 цагаас МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралдана.

Одоогоор хэлэлцэх асуудлууд тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг чхуулийн төслүүдийг хэлэлцэх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ