Г.Болор-Эрдэнэ тивийн аваргын зургаа дахь алтан медалиа хүртлээ
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 7 дахь өдрөө "М Банк Арена"-д үргэлжилж байна.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн К44 буюу 63кг жинд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн 5 удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.
Тэрээр, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2.0-ээр ялснаар Ази тивийн 6 дахь алтан медалиа гардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ