Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Тавдугаар сарын 27-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, салхи, шуургатай сэрүүхэн байна.

2026 оны тавдугаар сарын 26-ны 20 цагаас тавдугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хагаст дулаарч Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж +5…+7 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алдарт эхийн одон гардуулна
Уржигдар 08 цаг 38 мин

Алдарт эхийн одон гардуулна
Уржигдар 08 цаг 38 мин