ӨНӨӨДӨР: Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг болно
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг “Холидэй Инн” зочид буудалд болно.
09:00 цагт: “Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” үндэсний хурал МРМ хурлын их танхимд болно.
09:00 цагт: “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт зөвлөлдөх уулзалт Монголбанканд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанканд болно.
11:00 цагт: Бурхан багшийн Их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохиож буйтай холбогдуулан хэвлэлийн хурал МБШТ–Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болно.
11:00 цагт: Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал Спортын төв ордонд болно.
14:00 цагт: “Улаанбаатар В2В сэргээгдэх эрчим хүч ба ногоон шийдэл” сэдэвт бизнес уулзалт “Сэнтрал тауэр”-ын “Криптос” ресторанд болно.
Үзэсгэлэн:
- “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.
Хилийн чанадад:
- Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотод энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-
Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7-ныг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ