Туркийн бослого дахин эхэллээ

Туркийн нийслэл Стамбул бусад хотуудад Засгийн газрын эсрэг жагсаалууд дахин идэвхжиж эхэлжээ. Уржигдар Стамбул, Анкара, Измир, Антакье болон Туркийн бусад хотуудад засгийн газрын эсрэг жагсаалууд намжиж байсан ч өчигдрөөс эхлэн дээрх хотуудад эмх замбараагүй байдал гарч эхэлсэн тухай CNN мэдээллээ.
Цагдаа нар Измир, Антакье хотуудад эсэргүүцэгчдийн жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий болон усан бууг ашигласан ч, иргэд энэ байдлыг үл тоон цугларсаар байна. Жагсаалд оролцогчид засгийн газрын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж, ерөнхий сайд Реджеп Тайп Эрдоганыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ