Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд даатгуулагч иргэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 88 төрлийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болсон байна.
Үүний хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад түргэвчилсэн оношлуурын багцад багтсан 18 төрлийн шинжилгээг хийх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох зардлыг нь санхүүжүүлэхээр болжээ. Тухайлбал, В, С вирусийн илрүүлэг, жирэмсний оношлуур, сахрын түргэвчилсэн оношлуур, стрептококкийн шинжилгээ, тэмбүү болон ХДХВ-ийн илрүүлэг, холестерины шинжилгээ, хүний папиллома вирусийн шинжилгээ, хеликобактерийн илрүүлэг зэрэг оношилгоо багтаж байна.
Иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр өөрийн харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой бөгөөд ингэснээр эрт илрүүлэг, оношилгооны хүртээмж нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах нөхцөл бүрдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ