3х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна. Монгол Улсын эрэгтэй баг В хэсэгт Чехтэй тоглож хожигдсон ч талбайн эзэн Польшийг 21-19-өөр хожлоо. Энэ хэсэгт АНУ-ын багийг хожсон Чех хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол АНУ, Латви, Монголын багууд 1 хожилтой удаалж байна. Польшууд энэ удаа хоёр хожигдолтой хэсгийн сүүлд бичигдлээ.
Харин ДАШТ-ий мөнгөн медальт манай эмэгтэй баг Австрали, Испанийн багт хожигдлоо. Энэ хэсэгт АНУ-ын баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Унгар, Австрали, Испанийн багууд нэг хожил авчээ.
В хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ