Сэтгэцийн эмнэлэг шатжээ

Оросын зүүн хойд нутгийн Новгород мужийн Лука хотын сэтгэцийн эмнэлэгт гал гарч нэгхүн нас барж одоо болтол30 гаруй хүн ор сураггүй болоод байна. Нас барсан хүн нь эмнэлгийн сувилагч байсан аж. Одоогийн байдлаар албаныхны өгсөн мэдээллээр гал гарах үед эмнэлэгт60 орчим хүнн байсан гэнэ.

Гал гарахыг нүдээр үзсэн гэрчүүдийн ярьж байгаагаар гал шөнийн 03.00 цагийн үед гарсан гэв. Галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч нэгэн өвчтөн гал тавьсан байж магадгүй хэмээн үзэж байгаа.

Цагдаа нар болоод эмч нар одоо ор сураггүй болоод байгаа хүмүүсийг эрж хайх ажиллагаазохион байгуулж эхлээд байна.Эмнэлгийн ойролцоо ой байдаг учир хүмүүс галаас зугтааж ойруу ороод төөрсөн байж мэднэ хэмээн таамаглаж байгаа ажээ.

Энэ хэргээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн сэтгэц мэдэрлийн эмнэлэг шатаж 38 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эдгээрээс өмнө эмнэлэг шатаж өвчтөнүүд олноороо амиа алдах тохиолдол их гарч байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ