Өөрийгөө шатааж амиа хорлохыг завдав

Өнгөрсөн даваа гаригт 14.00 цагийн орчим Солонгосын Кангванду аймгийн Чүнчон хотод өөрийгөө шатааж амиа хорлохыг завдсан явдал гарчээ.

Тодруулбал Солонгосулсшөнийн цэнгээний газруудад хүнсний бараа, бүтээгдэхүүн, бэлэн хоол бэлтгэн нийлүүлдэг компаниудад оногдуулах татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлахад бэлэн болоод байгаа ба үүнийг эсэргүүцсэн жагсаал орон нутаг бүрд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор Кангванду аймагт болж байсан эсэргүүцлийн жагсаалын үеэр ийм бизнес эрхлэгч Ким (68) үг хэлж байх үедээ гэнэт асаагуур асааж өөрийгөө шатаасан бөгөөд тэрээр үг хэлэхээсээ өмнө өөр дээрээ бензин асгасан байсныг хэн ч мэдээгүй ажээ.Ойролцоо байсан олон иргэд галыг агшин зуур унтраасан ч тэрээр маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ