ӨНӨӨДӨР: Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхныг тахина

Өнөөдөр болох үйл явдал

 

-Өнөөдөр Дэлхийн далайчдын өдөр тохиож байна-

07:00 цагт: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол эхэлнэ.

 

08:30 цагт: МҮОХ-ны 70 жилийн ойн хүрээнд Олон улсын Олимпын өдрийг угтан “Хамтдаа хөдөлцгөөе” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.  

 

08:30 цагт: “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалт News cafe-д болно.

09:00 цагт: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно.

09:30 цагт: “Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг “Улаанбаатар галерей”-д зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явуулна.

10:00 цагт: “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам”-ын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран хэвлэлийн хурал хийнэ.

10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” 2 дахь өдрөө үргэлжилнэ.

11:00 цагт: “FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

12:00 цагт: Энэ зуны хамгийн урт, хамгийн том хөтөлбөртэй “ARA FEST 2026” фестивалийн “Корпорейт конвеншн центр”-ийн Б танхим-д хэвлэлийн хурал болно.

 

 

Үзэсгэлэн:

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.  

 

Орон нутагт:

Өмнөговь: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болно.

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

 

Хилийн чанадад:

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Гүрж: Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.

Итали: Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

И Жэ Мёны Монгол дахь айлчлал
Уржигдар 08 цаг 53 мин

И Жэ Мёны Монгол дахь айлчлал
Уржигдар 08 цаг 53 мин