Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хураладаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ