Элсэлтийн шалгалт орон даяар эхэлж байна

Өнөөдөр болох үйл явдал

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлж байна.

09:30 цагт: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байранд болно.

10:00 цагт: УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хүрээнд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.

10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль” 4 дэх өдрөө үргэлжилнэ.

11:00 цагт: “FIBA 3x3 Women series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. 

11:00 цагт: Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар судалгааны дүгнэлт танилцуулах хурал ХЭҮК-ын байранд болно.

11:00 цагт: Монгол Улс дотооддоо хоёр дахь бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийн систем, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол “Блю Скай” зочид буудлын “Топаз” танхимд болно.

11:00 цагт: 2026 оны Элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр хэвлэлийн хурал зохион байгуулна.

11:30 цагт: Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.

Үзэсгэлэн:

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна. 

-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

Орон нутагт:

Говьсүмбэр: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт болно.

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Өвөрхангай: Олон улсын хэт бартаат замын авто спортын “РФС Монголия” уралдаан эхэлнэ.

Сэлэнгэ: Шаамар сумын Охинды 2-р багийн нутаг дэвсгэр “Орхон гол”-ын эрэгт Урсгал уснаас эрэн хайх аврах ажиллагааны сургалт, дадлага өнөөдөр дуусна.

Хилийн чанадад:

АНУ: Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны драфтын ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилнэ. Энэхүү драфтад гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од албан ёсоор дэвшиж байгаа юм.

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Гүрж: Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.

Итали: Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ