Ш.Энхийн-Од NBА-ийн зуны лигт "Орландо Мэжик" багаас тоглохоор болжээ
Ш.Энхийн-Од АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны 2026 оны драфтад албан ёсоор нэрээ дэвшүүлсэн. Гэвч тэрбээр сонгогдож чадаагүй. Драфтад сонгогдоогүй ч долдугаар сарын 9-нд Лас-Вегас хотноо эхлэх NBA-ийн зуны лиг (Summer League)-т “Орландо Мэжик” багаас тоглохоор болжээ.
NBA-ийн зуны лиг нь улирал эхлэхээс өмнө зохион байгуулагддаг, голчлон шинэ тоглогчид болон залуу тамирчдыг шалгаж үнэлэх тэмцээн юм. Иймд энэ лигт амжилттай тоглож, багуудын удирдлагын анхаарлыг татаж чадвал NBA-д хөл тавих боломж нээлттэй.
Сүүлийн жилүүдэд “Орландо Мэжик” баг залуу бүрэлдэхүүнээрээ NBA-ийн хамгийн ирээдүйтэй багуудын нэг гэж үнэлэгдэж байна. Тэднийг залуу тоглогчийн ур чадварыг сайн хөгжүүлдэг гэж тодотгодог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ