Улаанбаатарт 25 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Зургадугаар сарын 29, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, долдугаар сарын 01-нээс нутгийн өмнөд хэсгээр хална.
Зургадугаар сарын 28-ны 20 цагаас 06-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ