Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдана. Хурлаар "Оюутолгой" компанитай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлыг хэсэг Рио Тинто групптэй зээлийн хүүг бууруулах хэлэлцээ хийж байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч "Онтрэ" компанитай Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг шинээр байгуулсны дараа тус компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.         

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт болон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, нарийн бичгийн дарга нар оролцоно.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ