ӨНӨӨДӨР: Үндэсний их баяртай наадамтай холбоотой шийдвэрийг танилцуулна
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум НҮБ-ын байранд болно.
08:00 цагт: Эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаяна.
09:00 цагт: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол Төрийн ордны "Их Эзэн Чингис Хаан" танхимд болно.
09:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хурал болно.
10:00 цагт: “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан Гадаад харилцааны яаманд үргэлжилнэ.
11:00 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” үргэлжилнэ.
11:00 цагт: “Монгол Улсыг эдийн засгийн хоригт оруулж өгнө үү” сэдвээр иргэн Л.Ганболд “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
15:00 цагт: Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадамтай холбоотой зарим шийдвэрийг танилцуулна.
Үзэсгэлэн:
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
-Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” дата өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д гарч байна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” өнөөдөр нээлтээ хийнэ.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ