COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны XVIII хуралдаан болов
Үндэсний хорооны ээлжит хурлаар найман асуудал, хоёр танилцуулга мэдээллийг хэлэлцэж холбогдох тогтоолын төслүүдийг албажуулсныг БОУАӨЯ мэдээлэв.
Тухайлбал “Ногоон бүс”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, соёлын хөтөлбөр, сайн дурын идэвхтнүүдийн сургалт, зочид буудлын хүртээмж, дурсгалын бүтээгдэхүүний сонголт зэрэг асуудлыг хэлэлцэн санал солилцов. Мөн үндэсний баяр наадмын үеэр онцгой горимд шилжүүлэн ажиллах албан даалгаврын төслийг хэлэлцэн баталлаа.
Хурлын үндсэн үйл ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Үргэлжлүүлээд сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулах бөгөөд холбогдох яамд хариуцан ажиллах юм.
Олон улсын томоохон хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа тул зөвхөн салбарын яам бус холбогдох бүх яам, төрийн байгууллагууд хариуцлагатай, нягт хамтран ажиллах нь чухал. Үндэсний их баяр наадмын үеэр албан даалгаврын биелэлтийг хангуулан, төлөвлөгөөт ажлуудыг цаг хугацаа хоцроолгүй гүйцэтгэн ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир үүрэг чиглэл өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ