ӨНӨӨДӨР: Монголы анхны геопарк нээлтээ хийнэ

Өнөөдөр болох үйл явдал

 

08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хурал болно.

19:00 цагт: Жуулчдад зориулсан “VIBE OF MONGOLIA” тоглолт “Улаанбаатар театр”-т болно.

 

 

Үзэсгэлэн:

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

 

Орон нутагт:

Өмнөговь: Монгол Улсын анхны геопаркийн нээлт Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно.

Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” үргэлжилж байна.

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.

 

Хилийн чанадад:

ОХУ: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улан-Үд хотод XVI олон улсын буриадын үндэсний “Алтаргана-2026” наадам эхэлнэ.

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ