Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал үндэсний их баяр наадмын өмнө Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа гэж өнөөдөр мэдэгдлээ.
Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менемжентийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүллээ.
Зуун хоногийн босгон дээр Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.
Хоёрдугаарт, 7 жилд нэг удаа Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах цонх нээгдэж хэлэлцдэг байсныг 3 жил болгож богиносголоо.
Гуравдугаарт, 2037 онд бус энэ жил Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүллээ.
Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт энэ тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ