Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градус давж хална
Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.
Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35+40 градус, бусад нутгаар +28+33 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28+30 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ