УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.07.01/ 14:00 цагаас хуралдахаар товлогдсон.
Өнөөдрийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлэг үргэлжилнэ/
- "Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ