Наадмын шагийн билет худалдаж авахаар хоёр сая төгрөг шилжүүлээд залилуулжээ

Цагдаагийн байгууллагат “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн. Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож зургаан ширхэг тасалбар авахаар хоёр сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Тиймээс иргэд та бүхэн Үндэсний баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд шагийн билет худалдаж авахдаа анхаарал болгоомжтой байж урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ