Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны долоодугаар сарын 6-12-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
7 дугаар сарын 7-нд: Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлнэ.
7 дугаар сарын 7-нд: Буриад сурын харваа Сурын талбайд болно.
7 дугаар сарын 8-нд: Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын жил бүр наадмын өдрүүдээр зохион байгуулдаг "Монголын сайхан орон" тоглолт болно.
7 дугаар сарын 8-нд: “Монгол бахархал-Монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд болно.
7 дугаар сарын 8-нд: “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
7 дугаар сарын 9-нд: Үндэсний хувцасны өдөр тохионо.
7 дугаар сарын 9-нд: “Дээлтэй монгол” үндэсний хувцасны наадам Д.Сүхбаатарын талбайд болно.

7 дугаар сарын 9-нд: “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
7 дугаар сарын 10-нд: Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохионо.

7 дугаар сарын 10-нд: Хязаалан, шүдлэн, сонгомол дунд насны морьдын уралдаан Хүй долоон худагт болно.
7 дугаар сарын 10-нд: “Мөнхөд орших Монгол” хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Соёлын төв өргөөнд болно.
7 дугаар сарын 11-нд: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр тохионо.

7 дугаар сарын 11-нд: “Мөнхөд орших Монгол наадам” баяр наадмын нээлт болон үдшийн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
7 дугаар сарын 11-нд: Дэлхийн хүн амын өдөр тохионо.
7 дугаар сарын 11-нд: Азарга, их нас, сонгомол бага насны морьдын уралдаан Хүй долоон худагт болно.
7 дугаар сарын 11-нд: “Улаанбаатарын үдэш-2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд болно.
7 дугаар сарын 11, 12-нд: “Соёлын наадам” Хүй долоон худагт болно.
7 дугаар сарын 11, 12-нд: УДЭТ-ын уран бүтээлчид Тамгагүй төр /THE MONGOL KHAN/ жүжгийг толилуулна.

7 дугаар сарын 12-нд: Соёолон нас, дааганы уралдаан Хүй долоон худагт болно.
Орон нутагт:
7 дугаар сарын 6-7-нд: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд "Цаатан фестиваль-2026" өв соёлын наадам болно.
7 дугаар сарын 8, 9-нд: Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:
7 дугаар сарын 11-нд: Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо болон Монгол иргэдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагууд хамтран Вашингтон ДиСи орчмын монголчуудын Үндэсний их баяр наадам зохион байгуулна.

7 дугаар сарын 13-нд: БНСУ-ын Чүнчон хотод болох 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцоно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ