Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа сурын талбайд эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

08:00 цагт: Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа сурын талбайд эхэлнэ.

08:00 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн тэмцээн шагайн асарт эхэлнэ.   

09:50 цагт: Баяр, наадмын амралт эхэлж байгаатай холбогдуулан үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээллийг өнөөдөр ОБЕГ-т өгнө.

11:00 цагт: “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэгийн танхимд нээлтээ хийнэ. 

11:00 цагт: “За бол заавал хийгээрэй” хөдөлгөөний хүрээнд Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлээр мэдээ зөвлөмжийг хүргэх талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газраас наадмын өдрүүдийн цаг агаар болон энэ зуны төлвийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. 

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар  БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслол болно. 

17:30 цагт: Монгол-Солонгосын бизнес форумын нээлт “Улаанбаатар” зочид буудалд болно.

Үзэсгэлэн: 

-“Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарч байна. 

-“Монгол бахархал-Монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт уран зургийн галерейд олны хүртээл болж байна.

-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд гарч байна. 

-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

Орон нутагт:

-Сүхбаатар, Увс, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Завхан, Орхон аймгаас бусад аймгийн баяр наадам болж байна. 

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хилийн чанадад: 

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ