И Жэ Мёны Монгол дахь айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын 14 дэх Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гёны хамт 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсон.  Энэхүү айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүн Монгол Улсад хийж буй 15 жилийн дараах айлчлал бол И Жэ Мёны хувьд анхных нь юм. Хамгийн сүүлд 2011 онд тухайн үеийн ерөнхийлөгч И Мён Бак манай улсад төрийн айлчлал хийж байжээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын "Стратегийн түншлэл"-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн олон улс, бүс нутгийн түвшний хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочны хувиар оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ