Итали, Франц, Турк, Польш улсын Ерөнхийлөгч, Бельги, Швед улсын Хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Өнгөрсөн 12 дугаар сард таны хийсэн айлчлал манай хоёр орны гайхалтай харилцааг бодитоор батлан “Стратегийн түншлэл”-д хүргэсэнд чин сэтгэлээсээ баяртай байна. Улаанбаатар, Ром хот хооронд аль хэдийн бий болсон нөхөрлөл, хамтын ажиллагааны бат бөх, гүн гүнзгий холбоо, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлэх, дундын ашиг сонирхлын хүрээн дэх хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нэмэх гарцуудыг эрэлхийлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлье” гэжээ.
ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ ИХ НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэм Танд чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.
“Эрхэм ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж буйг хүлээн авна уу. 2023 онд Та бид хоёр харилцан төрийн айлчлал хийснээс хойш харилцаа, хамтын ажиллагаа онцгой эрчимжсэнийг тэмдэглэхийг хүсэж байна.
Эрчим хүч, эрчим хүчний шилжилт, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, соёл гээд олон салбарын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичнэ гэдэгт итгэлтэй байна.
Тантай хамт хоёр улсынхаа бие даасан байдал, стратегийн хараат бус байдлыг улам бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Дэлхий даяар нүүр тулж буй байгаль орчны сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад хувь нэмрээ оруулах СОР17 хуралд амжилт хүсэн, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье” гэжээ.
ТУРК УЛСЫН ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЭЖЭП ТАЙИП ЭРДОАН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан мэндчилгээ ирүүллээ.
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон нөхөрсөг Монголын ард түмэнд өөрийн улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн онд манай улсад хийсэн Таны айлчлалын сайхан дурсамж сэтгэлд тодхон байна. Энэ айлчлалын үр дүнд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн харилцаа цаашид бүхий л салбарт уламж өргөжин хөгжиж, бэхжинэ гэдэгт итгэл төгс байна.
Энэ завшааныг ашиглан Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
ШВЕДИЙН ХААНТ УЛСЫН ХААН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын хаан Карл XVI Густаф баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг ерөөе” гэжээ.
БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ХААН ФИЛИПП МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бельгийн Хаант Улсын Цог жавхлант хаан Филипп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг, Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөе” гэжээ.
ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Лео Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд “Үндэсний баяраа тэмдэглэж буй Эрхэм хүндэт Танд болон танай нөхөрсөг ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Монголын ард түмэн ямагт энх тайван, эв нэгдэлтэй байхын ерөөл өргөе” гэжээ.
Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайер Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол, Герман Улс олон жилийн туршид найрсаг, нягт ойр харилцаагаар холбогдож ирсэн билээ. Монголын их зохиолч Д.Нацагдорж болон бусад монгол оюутан Германд суралцахаар мордсон 100 жилийн ой мөн энэ онд тохиож байна. Хоёр улсын боловсролын салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан түүхэн үйл явдал нь өдгөө Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг бодит жишээгээр үргэлжилж байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргал, энх амгалан ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.
ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Карол Навроцки баярын мэндчилгээ ирүүллээ.
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Польшийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнгөрсөн онд Варшав хотноо хийсэн Таны төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулсан нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх чухал суурь болсон гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ