Хятадын тэрбумтнуудын тоо нэмэгдэж байна

Өнгөрсөн оныхтой харьцуулахад Хятадын тэрбумтнуудын тоо 64-өөр нэмэгдсэн байна. Хятадын баячуудыг "Dalian Wanda" группын тэргүүн Ван Цянлинь тэргүүлж байгаа бол Цун Цинхоу хоёрдугаарт бичигдэж байна. "Dalian Wanda" компани үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ онд Ван Цянлинь өөрийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж 22 тэрбум ам.долларт хүргэсэн байна.
Удаах байранд бичигдсэн Цун Цинхоугийн хувьд ундааны үйлдвэрлэл эрхэлдэг. Түүнийг 18.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үзжээ. Харин улсдаа хамгийн хамгийн баян эмэгтэйгээр барилгын "Country Garden Holding" компанийн хувьцаа эзэмшигч Ян Хуэйянь Хятадын хамгийн бэлтэй эмэгтэй болсон байна. 8.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэрбээр тавдугаарт оржээ. Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 39 настай Ричард Лью Хятадын хамгийн залуу баян гэгдэх болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ