Wikileaks зарагдлаа

Америкийн Засгийн газрын нууц бичиг баримтууд нийтлэгдэж байсан Wikileaks сайт eBay интернэт дуудлага худалдаагаар зарагдлаа. Гэхдээ хэн гэж эрхэм сайтыг 33 мянган доллараар худалдан авсан нь одоогоор тодорхойгүй байна.

Дуудлага худалдаанаас олсон мөнгийг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага болон “Долдугаар сарын тавны сан” тэнцүү хувааж авах юм байна. Сонирхуулахад тус сайтын дуудаж эхэлсэн үнэ ердөө нэг доллар байжээ.

“Wikileaks” сайт Шведийн “Bahnhof” компанийн тэргүүний өмч байсан бөгөөд хэдийгээр сайтад хадгалагдаж байсан бүх материалуудыг устгасан ч гэлээ тэрээр худалдан авагчийг “агуу бэлэгдлийн үнэт зүйлийг” өөрийн болголоо хэмээн үзэж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ