Этиопи улсад 160 настай эрэгтэй аж төрж байна

Африкийн Этиопи улсын иргэн Дхакабо Эббаманай гарагийн хамгийн өндөр настай хүн болж мэдэхээр байна. Би 160 настай хэмээн тэр ярьдаг ажээ. Түүний хэлснээс үзвэл, 1895 онд италийн цэрэг Этиопид цөмрөн орсныг тэр мэдэх гэнэ.Гэвч төрсний гэрчилгээ байхгүйгээс түүний хэлснийг нотлох барих байхгүй байна.

“Италичуудыг Этиопид орох үедби хоёр эхнэртэй байсан, харин миний хүү хэдэн малаа хариулж чадахаартом болчихсон байсан” гэж Эбба хэлжээ. Ингэхдээ тэртухайн үеийн үйл явдлуудыг маш сайн ярьж байсан нь түүний хэлж ярьсанд олонхүн эргэлзэхгүй байна.

Тэр янз бүрийн баримт бичиг хэрэглэдэггүй байсан нийгэмд төрж, аж төрж байсан хэрэг, тиймээс түүнд төрсний гэрчилгээ байхгүй ажээ. Хэрвээ эмнэлгийн шинжилгээ түүний хэлснийг нотловол, тэр дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэж хэвлэлд бичиж байна.

Одоо Гиннессийн номонд японы 115 настай Масао Окава эмээ манай гарагийн хамгийн настай хүндалбан ёсоор тооцогдож байгаа юм. Хэрвээ Этиопийн иргэн үнэн хэлж байгаа бол, манай гарагт аж төрж байсан бөгөөд хамгийн настай хүнд тооцогдож байсан францын Жанна Кальманы амжилтыг эвдэнэ. Энэ эмээ 1997 онд 122 настайдаа нас баржээ.

Итали-этиопийн дайн 1895-1896 онд болсон юм. Италичууд Этиопийг колонио болгохыг хүсч байсан ч,эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тийнхүү эцэст нь Итали африкийн улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр төлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ