Хунтайж Уильям цэргийн албаа орхиж байна

Долоодугаар сард хүүтэй болсон Британийн хунтайж Уильям хатан хааны агаарын цэргийн хүчинд алба хаахаа больжээ. Кембрижийн герцог гэр орондоо ахиухан цагийг өнгөрүүлж, буяны ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
“Аврах албаны нисдэг тэрэгний нисэгч Уильям цэргийн идэвхитэй албанаас явж байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гарагт тэр сүүлчийн жижүүрээ хийсэн юм. Ирээдүйд хунтайж улс орны дотоодод болон хилийн чанададхатан хааны гэр бүлийн гишүүний үүрэг гүйцэтгэхэд анхаарлаа төвлөрүүлэх болно” гэжКенсингтоны ордноос мэдээлжээ.
Хунтайж өөрийн цаг завыг буяны үйл ажиллагаа явуулах, экологийн асуудал эрхэлж, цөөрч байгаа амьтдын төрлүүдийг хамгаалдаг байгууллагуудыг дэмжихэд зориулах төлөвтэй байна. Түүнчилэн Уильям төрийн албанд орох боломжийг бас судалж байгаа ажээ.
Сүүлийн жилүүдэд Уильям болон түүний гэргий Кейт нар Уэльсийн Англси аралд хунтайжийн алба хааж байсан газрын ойролцоо хувийн байшиндаасууж байсан байна. Уильям 23 настайдаа цэргийн алба хааж эхлэсэн юм. Тэр хатан хааны цэргийн академид 44 долоо хоногийн бэлтгэл сургуулилтын дамжаа төгсгөж, 2007 онд дэслэгч цол авчээ. Нисэгчийн хувиар Уильям1301 цаг ниссэнийг хэвлэлд дурдсан байна. Алба хааж байсан сүүлийн гурван жилд хунтайж 156 эрж-аврах ажиллагаанд оролцож, энэ үеэр 149 хүн аварчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ