Цагаачдын очих дуртай орнуудыг нэрлэжээ

Орос улс цагаачдын тоогоор дэлхийд хоёр орж, одоо тус орны нутагт 11 сая гаруй цагаан аж төрж байна. Харин цагаачдын тоогоор АНУ тэргүүлж, одоо гадаадын 45,8 сая хүн аж төрж байгаа ажээ. Гуравт Герман улс орж, тэнд 9,8 сая цагаач байдаг байна.Дараа нь Саудын Арави (9,8 сая), Арабын нэгдсэн эмирт улс (9,1), Их Британи (7,8) оржээ. Эхний аравт бас Франц (7,4 сая), Канад (7,3), Австрали (6,5 сая), Испани (6,5 сая) орж байна.

Цагаачдын хамгийн их урсгал Мексик, АНУ-ын хилээрөнгөрдөг байна. 2013 онд энэ чиглэлээр 13 сая хүн гарчээ.

НҮБ-ын илтгэлээс үзвэл, 2013 онднийтдээ 232 сая хүнбуюу Дэлхийн хүн амын ердөө 3,2% нь өөрийн орны гадна ажтөрж байгааг хэвлэлд тэмдэглэсэн байна.

Европ, Ази тивд бараг адилхан тооны цагаачин – 72 болон 71 сая хүн аж төрж байгаа ажээ. Тийнхүү олон улсын нийт цагаачдын гуравны хоёр нь энэ хоёр бүс нутагт ногдож байна.

Цагаачдын тоо өсөх хандлагатай байгааг сөрөг зүйл хэмээн үзэх учиргүй хэмээн НҮБ-д үздэгийг хэвлэлд дурджээ. “Төрийн зохих хяналттай нөхцөлд цагаачлал нь нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж болох юм. Цагаачлал нь хүмүүст шинэ боломж нээж өгч байгаагийн сацуу, ядуурлыг гэтлэн давахад тусалж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч У Хунбо мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ