Хятадад нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөв

БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хэрэг эрхэлсэн улсын хороо тус оронд нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэхээрбаасан гарагт зарлажээ. Тийнхүү есдүгээр сарын 14-ний 00:00 цагаас нэг тонн бензиний үнэ 90 юань /14,71 ам. доллар/, дизелийн түлшнийх 85 юаниар нэмэгдсэн байна.

Тус хорооны мэдээлснээс үзвэл, сүүлийн хоёр сард Хятадад нефтийн бүтээгдэхүүний үнэ гурав дахь удаагаа нэмэгдэж байгаа нь энэ ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ