Кейт Миддлтон хүүхэд төрүүлснийхээ дараахи бие галбираа үзүүлэв

Кейт Миддлтонхүүхэд төрүүлснээсээ хойш сар хагасын дараа дээдсийн хүрээллийн арга хэмжээнд анхудаа ирсэн байна.Мөнгөлөг өнгийн даашиз өмссөн залуу ээжсайхан бие хаагаараа тэнд ирсэн хүмүүсийг гайхшируулжээ.Хунтайж Уильямын гэргий Лондоны хатан хааны нийгэмлэгт болсонэкологийн шагнал гардуулах ёслолд Женни Пэкэмийн хийцийнбие барьсан, ханцуйгүй мөнгөлөг өнгийн даашинз өмсөж ирсэн байна. Гоё даашинзтайгаахослуулан бриллиантан зүүлт зүүсэн байжээ. Миддлтон өндөр өсгийтэй гутал өмсөж, үсэн задгай тавьж, өөрийн “нэрийн”үл ялих анзаарагдахбудалт хийлгэсэн байна. Энэ удаа зочид болонхэвлэлийнхний анхааралКейтийн гоёл гэхээс илүүтэйгээртүүний нүүр, бие галбирыг илүүтэй сонирхож байсныг хэвлэлд дурджээ.
Саяхан ээж болсон гэхэдгүнжгайхалтай сайхан харагдаж, илүүдэл жинтэй болсон юмуу ядарсан ямар ч шинж тэмдгийг хэн ч олж хараагүй байна. “Тэр ерөөс гайхалтай харагдаж байлаа” гэж өрнөдийн шар хэвлэлд тэмдэглэжээ.
Есдүгээр сарын 12-ний пүрэв гарагт Миддлтонд бас нэг баярлах шалтаг гарсан юм. Юу гэвэл хунтайж Уильям зэвсэгт хүчний шуурхай ажиллагааны ангид алба хаах хугацаагаа дуусгаж байгааг Кенсингтоны ордноос зарласан байна. Одоо Кембрижийн хунтайж хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэгт ажилд анхаарлаа төвлөрүүлж, гэргий, хүүтэйтэйгээ ахиун цагийн өнгөрүүлэх бодолтой байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ