Олон улсын экологийн “Гринпис” байгууллага байгуулагдсан өдөр

Цөмийн туршилтыг эсэргүүцсэн экологчдын анхны зохион байгуулалттай үйл ажиллагааны өдөр болох 1971 оны есдүгээр сарын 15 ньолон улсын экологийн “Гринпис” байгууллага байгуулагдсан (үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн өдөр) өдөрт тооцогддог юм. “Гринпис”-ийг үүсгэн байгуулагчид нь Бен Мэткаф, Дэвид Фрейзер Мак Таггарт нар юм. “Гринпис” байгууллагыг байгуулахаас өмнө БенPR- агентлагийг тэргүүлж, харин Таггарт Канадад бизнес эрхэлж байжээ. 1971 онд цөөхөн тооны экологчоос бүрдсэн хэсэг Аляскийн Амчитка аралд цөмийн туршилт хийсэн америкийн засгийн газарт “дайн зарлажээ”. Бен Мэткаф болон Дэвид Таггарт нарын тэргүүлсэн чухамхүү энэ хэсгийн гишүүдэдэкологийн “Гринпис” байгууллага байгуулах санаа удалгүй төрсөн байна.Дэвид ФрейзерМак Таггарт 1979-1991 онд “Гринпис”-ийн халаагүй ерөнийлөгчөөр ажиллаж, харинсүүлийн жилүүдэд тус байгууллагын хүндэт ерөнхийлөгч байжээ (тэр 2001 оны гуравдугаар сард нисэхийн ослоор амь үрэгдсэн юм).Оршин тогтнож ирсэн хугацаандаа “Гринпис” нь чин сэтгэлээрээ зүтгэгчдийн багаахан бүлгээс олон улсын экологийн хүчирхэг байгууллага болж тэлсэн юм. “Гринпис” үйл ажиллагаандаа: экологийн асуудалд болонийм асуудал үүсэхэд гэм буруутайбайгууллага, хүмүүст олон нийтийн анхаарлыг хандуулсан арга хэмжээ зохион байгуулж, явуулах зэргээр үйл ажиллагаагаараа эсэргүүцлээ илэрхийлэх; “Гринпис”-ийн бүхий л үйл ажиллагаа нь тайван аргаар эсэргүүцлээ илэрхийлэх явдал учир, хүчирхийлэл үйлдэхгүй байх; “Гринпис” ньулс төрийн нэг ч намднэгддэггүй, төрийн болон арилжааны байгууллага, улс төрийн намуудаасхандив авдаггүй учир бие даасан байх зарчим баримтладаг. Тус байгууллага болон түүний салбарууд ньдэлхий дэх энэхөдөлгөөний талыг баримтлагчдын сайн дурын хувийн хандиваар санхүүждэг юм. Дэлхийн 40 гаруй оронд байгаа уг байгууллагын бүх салбарын төлөөлөгчдөөс бүрддэг “Гринпис”-ийн зөвлөл нь удирдах дээд байгууллага байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ