Согтуу жолоочид шаардлага тавьсан хоёр цагдаа шүүхээс ял сонсох дээрээ тулжээ

Сонгинохайрхан дүүргийн хоёр замын цагдаа шүүхээс таван жилийн ял авах дээрээ тулаад байгаа талаар эх сурвалж хэлэв. Одоогоор хэний хэн гэх нэр ус нь тодорхойгүй ч өнгөрсөн хавар ийнхүү хэрэгт холбогдон УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулсан бөгөөд таван жилийн хорих ялыг тэдэнд төлөвлөчихөөд байгаа гэнэ.
Хэрэгт холбогдох шалтгаан нь өнгөрсөн хавар замын хөдөлгөөнд согтуу оролцож явсан хүнд шаардлага тавиад гарыг нь жаахан мушгиад машинд суулгасан юм байна. Гэтэл нөгөө этгээд Мөрдөн байцаах албанд “Хүний эрхэнд халдсан” гэх үндэслэлээр гомдол гаргажээ. Ийнхүү гарыг нь мушигасан цагдаа, нөгөө нь эрүүлжүүлэхэд хамт аваачиж хийлцсэн хоёр цагдаа байгаа юм байна.
Манайд согтуу жолооч замын цагдааг зодож, гэмтээж болдог хэрнээ харин согтуу иргэнд шаардлага тавин албан үүргээ гүйцэтгэж яваад хэлмэгдэн ял авсан цагдаа нар цөөнгүй байдаг гэнэ. Ер нь мөрдөнгөөр орсон цагдаа заавал ял сонсдог гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
www.wwikimon.mn
Согтуу жолоочид шаардлага тавьсан хоёр цагдаа шүүхээс ял сонсох дээрээ тулжээӨчигдөр 13 цаг 58 минут
Сонгинохайрхан дүүргийн хоёр замын цагдаа шүүхээс таван жилийн ял авах дээрээ тулаад байгаа талаар эх сурвалж хэлэв. Одоогоор хэний хэн гэх нэр ус нь тодорхойгүй ч өнгөрсөн хавар ийнхүү хэрэгт холбогдон УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулсан бөгөөд таван жилийн хорих ялыг тэдэнд төлөвлөчихөөд байгаа гэнэ.
Хэрэгт холбогдох шалтгаан нь өнгөрсөн хавар замын хөдөлгөөнд согтуу оролцож явсан хүнд шаардлага тавиад гарыг нь жаахан мушгиад машинд суулгасан юм байна. Гэтэл нөгөө этгээд Мөрдөн байцаах албанд “Хүний эрхэнд халдсан” гэх үндэслэлээр гомдол гаргажээ. Ийнхүү гарыг нь мушигасан цагдаа, нөгөө нь эрүүлжүүлэхэд хамт аваачиж хийлцсэн хоёр цагдаа байгаа юм байна.
Манайд согтуу жолооч замын цагдааг зодож, гэмтээж болдог хэрнээ харин согтуу иргэнд шаардлага тавин албан үүргээ гүйцэтгэж яваад хэлмэгдэн ял авсан цагдаа нар цөөнгүй байдаг гэнэ. Ер нь мөрдөнгөөр орсон цагдаа заавал ял сонсдог гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/49679.shtml">www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/49679.shtml #sthash.hX795vm2.v3CgZVib.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ