Ким Чен Ун цэргийн цол тарааж байна

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун эрдэмтдэд цэргийн цол тарааж эхлэжээ. Жишээ нь, цэргийн ямар ч туршлагагүй Умард Солонгосын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Чхве Чон Сик генерал цол авсан байна.
Таамаглаж байгаагаар, тэр тус орны батлан хамгаалахын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулснаар цэргийн энэ дээд цол хүртсэн бололтой. Түүний удирддаг хүрээлэн баллистик болон дунд тусгалын пуужин бүтээх ажил эрхлэдгийг хэвлэлд мэдээлж байна.
Эрдэмтдэд цэргийн цол тарааж байгаа сэдвийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн сэтгүүлчид хамгийн түрүүнд хөндсөн бөгөөд хоёр том таван хошуутай мөрдэс бүхий цэргийн дүрэмт хувцас өмссөн эрдэмтнийг Умард Солонгосын телевизээр гаргажээ.
Батлан хамгаалахын аж үйлдвэрийн эрдэмтэн, инженерүүдэд зориулсан орон сууцны цогцолбор барьж дууссан тухай мэдээг телевизээр нэвтрүүлсэн байна.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Чхве Чон Сик цэргийн цол хүртсэн цорын ганциргэний хүн биш юм. Солонгосын хөдөлмөрийн намын батлан хамгаалахын аж үйлдвэр хариуцсан нарийн бичгийн дарга Пак До Чон маршал, тус намд машины үйлдвөрийн асуудал хариуцдаг Жу Гве Чанг хурандаа генерал цол авсан байна. Ким Чен Унд бүр 2011 онд түүний эцэг Ким Чен Ирийн зарлигаар маршал цол олгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ