Улсын хэмжээнд 103.7 мянган тонн төмс хураахаар төлөвлөжээ

ҮХАА-н сайд Х.Баттулга, тус яамны Га­зар тариалангийн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газ­рын дарга Ц.Ренчинсэнгээ, Та­риалан эрхлэлтийг дэмжих сан­гийн захирал Б.Од болон бу­сад албаны хүмүүс өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд газар та­риалангийн бүс нутагт ажил­а­. Энэ жил улсын хэм­жээнд нийтдээ 103.7 мянган тонн төмс, хүнсний ногоо, 470 мянган тонн улаан буудай ху­­рааж авахаар төлөвлөжээ. Төмс хүнсний ногооны та­риалалт энэ жилийн хувьд дөр­вөн хувиар нэмэгдсэн уч­раас төлөвлөснөөсөө илүү ур­гац хурааж авах юм. Харин өн­гөрсөн онд 96 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан ав­чээ.

Энэ жил төмсөө дахин экспортолно

Бид Улаанбаатар хотоос хүл­гийн жолоо залж, Дархан-Уул айм­­гийн Орхон суманд үдэлж, но­­гоо­чидтой уулзлаа. Дархан-Уул аймаг бол төмс хүнсний ногооны хэ­­рэг­­цээний 30 хувийг дангаараа хан­­гадаг газар тариалангийн бүс ну­таг юм. Орхон сумын хувьд нийт­дээ 1300 гаруй га тал­байд төмс, хүнсний ногоо тариал­жээ. Одоогийн байдлаар тус су­манд 23 аж ахуйн нэгж, 1600 га­руй иргэн төмс, хүнсний ногоо та­риалж бай­на. Тус сумын хувьд газар та­риалан эрхлэхэд хам­гийн то­хи­ромжтой хөрстэйд тооцогд­дог гэд­гийг энэ үеэрхэлж байв.

Орхон сумын ногоочин Ч.Батмөнх: Төмс хүнсний ногоог экспортод гаргах хэрэгтэй

Ногоочдын хувьд хамгийн гол нь борлуулалт, эрэлт, ний­лүү­лэлтийн асуудал байна. Өөрөөр хэл­бэл, бид тарьсан төмс, хүнсний ногоогоо гадаадад экспортод гар­­гах хүсэлтэй байгаа. Учир нь, өн­гөрсөн онд дотоодын хэрэг­цээ­гээ төмсөөр 100 хувь хан­гасан. Гэвч бидний тарьсан төмс илүүдэж, хадгалах зоорь­гүйн улмаас хаягдал болоод л өнгөрсөн. Тиймээс ч бусад улс орнуудад экспортод гар­гах асуудлыг төр засгийн зү­гээс шийдэж өгөх хэрэгтэй. Но­гооч­дын хувьд бүгд банкны зээл­тэй. Бидний орлого зээлээсээ илүү гарч чаддаггүй. Үндсэндээ төмс, хүнсний ногоо өнгөрсөн онд бараг үнэгүйдсэн гэхэд хилс­дэх­гүй. Бидний зах зээл хяз­гаар­лагдмал. Дархан, Эрдэнэт, Улаан­­баатар тэгээд л гүйцээ. Гэ­тэл Улаанбаатарт очоод Барс руу оруулахаар ченжүүд хамгийн хямд үнээр авдаг. Бид тэдний хэл­сэн үнээр өгөхөөс өөр аргагүй. Хэ­дэн зуун км-ийн цаанаас өөрс­дөө тээвэрлэлтийнхээ зард­лыг даагаад хотод очоод маш хямд үнээр борлуулдаг гэх мэ­­тээр ногоочдод зовлон мун­дах­­­гүй бай­­на. Хамгийн гол нь бид төрөөс мөнгө гуйгаагүй. Бид­ний тарьсан ногоог хадгалах агуу­лах, зоорь, тэгээд борлуулалт, зах зээлийг илүү боловсронгуй бол­гооч ээ гэж хэлмээр байна.

Мон­гол Улсын хувьд өнгөрсөн оноос төмс экспортолж эхэлсэн. Тод­руулбал, өнгөрсөн онд манай улс 8000 тонн төмс экспортод гар­гажээ. Ингэхдээ кг тутмыг нь 850 төгрөгөөр ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн байна. Улмаар гаа­лийн татвар, тээвэрлэлтийн зар­дал хасагдаад ногоочид 450 төг­рөгөөр төмсөө экспортолсон аж. Харин энэ жилийн хувьд ОХУ-аас дахин төмс худалдаж авах санал ирүүлсэн байна. Учир нь ОХУ-ын Хабаровск мужийн Амар мөрөн үерлэж, хот тосгод усанд автаж, ургац хураах боломжгүй болсон учраас ийнхүү дахин манай улсаас төмс авах санал ирүүлсэн бай­на. Мөн Орхон суманд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн оюутан за­луус ургац хураалтад туслахаар ир­сэн байхтай таарсан юм. Тэд өд­рийн 15 мянган төгрөгийн ца­лин­тай ажилладаг бөгөөд энэ жил 21-үүлээ иржээ. Өнгөрсөн на­­мар ургац хураалтад оролцсон турш­лагатай учраас энэ жилийн хувьдтөлөвлөсөн хугацаанаас өм­нө ажлаа дуусгахаар шамдаж бай­гаа аж.

24 хоногийн дотор ургацыг хурааж дуусгана гэв

Дархан-Уул аймгийн Орхон су­маас цааш хэдхэн цаг давхиад Сэ­лэнгэ аймгийн Жавхлант суманд ирэв. Сэлэнгэ аймгийн хувьд Мон­гол Улсын төмс, хүнсний но­гооны хэрэгцээний 50, улаан буу­дайн 30 хувийг дангаараа ханга­даг газар. Тус аймгийн ногоочдын хувьд энэ жилээс Буриадын захын сумдад төмс, хүнсний ногоо нийлүүлэхээр болсон байна. Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 162 мянган га талбайд улаан буудай тариалжээ. Уг нь, өдийд нийт ургацынхаа 50-60 хувийг хураачихсан байдаг гэнэ. Харамсалтай нь сүүлийн өд­рүүдэд үргэлжлэн усархаг бороо орж, хөрсөн дээр цочир хүй­тэрсэн учраас дөнгөж 10 га­руй хувийг л хураажээ. Байгаль цаг уурын хувьд эрс, тэс Монгол орны хувьд тариалан эрхлэх нь аз сорьсон ажил гэдгийг ч энэ үеэр тариаланчид нуусангүй. Гэвч цас, борооны завсраар ургац хураахад ердөө 24-хөн хоног үлджээ. Энэ хугацаанд л амжиж ургацаа ху­раахгүй бол хяруунд цохиулж, буу­дайн чанарт муугаар нөлөөлнө хэмээн тариаланчид ярив. Энэ жилийн хувьд урт, хүйтэн хавар болсны улмаас буудай оройтож соёолсон гэнэ. Харин намар эрт хүйтэрч, цас, бороо ээлжлэн ор­сон учраас болцод сөргөөр нө­лөөлж байгааг ч энэ үеэр та­риа­лан­чид маань нуусангүй. Өн­­гөр­сөн онд гурилын чанар муу байсныг үйлдвэрлэгчид буу­дайн цавуулагтай холбож тайл­бар­­лаж байсан билээ. Тэгвэл та­риа­ланчид энэ жилийн хувьд буу­дайн чанар сайн байгаа учраас гу­ри­лын чанарт санаа зоволтгүй хэ­мээн хэлж байна. Жавхлант су­манд болсон тариаланчдын уул­залтын үеэр хэд хэдэн санал гарсны нэг нь үнийн асуудал байв. Тариаланчдын хувьд тээ­вэр­лэлт, шатахууны зардалд ха­­маг мөнгөө зарцуулдгаа ч нуу­­сангүй. Учир нь Монгол орны хувьд дэд бүтэц, зам харилцаа муу хөгжсөнөөс тээвэрлэлт, за­мын асуудал хамгийн хүнд бэрх­­шээ­лүүдийн нэг байдаг аж. Түү­­нээс гадна валютын ханш чан­гар­­сан нь тэдэнд хамгийн хүнд цо­хилт болсон байна. Учир нь, тэдний ашигладаг техник, то­ног тө­хөөрөмж, шатахуун, хор­тон шавьж, шарилж устгах хи­мийн бо­дис зэргийг бүгдийг нь импор­тол­­дог. Газар тариалангийн сал­барт ашиглагддаг техник, то­ног тө­хөөрөмж, бусад зүйл­сийн нэ­гийг нь ч эх орондоо үйлдвэр­лэ­дэ­г­гүй учраас валютын ханш чан­гарсан энэ үед тэд улаан буу­дайн үнийг өсгөх саналтай бай­гаагаа энэ үеэр салбарын сай­дад уламжилсан юм. Тариалан эрх­лэл­тийг дэмжих сангаас тонн ту­­тамд 100 мянган төгрөгийн урам­­шуу­лал олгож буй. Гэвч амьд­­рал дээр урамшуулал, үнийн зохицуулалтыг хэрхэн уял­­­дуулах вэ гэдэг асуудал бай­гааг ч тариаланчид сануулсан юм. Тиймээс ч тариаланчдын хувьд улаанбуудайг тонн тут­мыг нь 400-450 мянган төгрө­гөөр борлуулах саналтай бай­гаа­­­гаа хэлсэн. Өнгөрсөн онд нэг тонн улаанбуудайг 320-380 мян­­­ган төгрөгөөр үйлдвэр­лэгч­­­­дэд нийлүүлсэн байна. Ха­­­рин энэ жилийн хувьд энэ үнээ­­­рээ нийлүүлэх ямар ч бо­ломж­­­гүй гэдгийг сануулсан. Гэх­­­­дээ тариаланчдын хувьд хол­боо­­доороо дамжуулан салбарын яам­­тайгаа улаанбуудайн үнийн асууд­­лаар харилцан тохиролцох хү­сэл­­тэй байгаагаа уламжилсан юм. Түүнээс биш толгойтой бүхэн яам­тай үнэ ярих учиргүй гэдгийг ч энэ үеэр хэлж байв. Хариуд нь ҮХАА-н сайд Х.Баттулга энэ долоо хоногт гурилын үйлдвэрүүдийн эзэдтэй уулзахаа хэлсэн юм. Ул­маар тариаланчид болон үйлд­вэрлэгчдийн саналыг сонсч, эцэст нь нэгдсэн нэг шийдвэрт хү­рэх тухайгаа хэллээ. Өн­гөр­сөн онд Засгийн газар, Мон­­голбанк­тай хамтран хэрэг­жүүл­сэн дэд хөтөлбөрийн хүрээнд гу­рилын бөөний үнийг 550 төгрөгт барь­сан.

Энэ жил улаан буудайн хадгалах сав, элеваторууд хангалттай байгааг дуул­гав. Тодруулбал, энэ жил 120 мянган тонн улаан буудай нөөц­лөх элеватор бэлджээ. Энэ жилийн хувьд 18 хүртэлх хувийн чийгшилтэй улаан­буудайг хүлээж авахаар тө­лөвлөсөн байна. Урьд нь 15-аас ихгүй хувийн чийгшилтэй улаан­буудайг хүлээж авна, дээрээс нь ха­таалгын зардал гэж тооцдог байсан нь тариаланчдад хүндээр тусдаг байжээ. Харин энэ жилийн хувьд дээрх бүх асуудлыг шийд­вэрлэсэн байна. Улаанбуудайн борлуулалтын үнэ өсөх эсэх хийгээд, тариаланчдад гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд урамшуулал олгох эсэх, мөн ирэх жил бидний идэх гурилын үнэ хэр зэрэг хэлбэлзэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох бололтой. Учир нь, ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдэд тариалангийн бүсэд ажиллаж энэ тухай тариаланчидын саналыг сонссон, энэ 7 хоногт гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж саналыг нь сонсоод салбарын яам шийдвэр гаргах биз ээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ