Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал боллоо. Хурлаар нийслэлийн МАН-ын хорооны хурлыг товлох асуудлыг хэлэлцэв. Улмаар энэ сарын 25 буюу ирэх даваа гарагт нийслэлийн МАН-ын хороог хуралдуулж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг тодруулахаар болжээ. 

МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар нийслэлийн МАН-ын хорооны xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, түүнийгээ НИТX-аар хэлэлцүүлдэг. 

НИТX-аар нэр дэвшигчийг дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай.