Кесон өнөөдрөөс нээгдлээ

Өмнөд болон Хойд Солонгосын улс төрийн таагүй байдлаас үүдэлтэйгээр таван сарын турш хаалгаа бариад байсан Кесоны аж үйлдвэрийн парк дахин үүдээ нээж байна. Өнөө өглөө 08.00 цагаас эхлэн Хойд Солонгосын хилийн орчимд том том ачааны машинууд урт дараалал үүсгэн тусгай бүсэд нэвтрэхэд бэлэн болсон байна.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын 800 гаруй хүн хоёр орны хамтарсан худалдааны бүсэд ажиллахаар ирээд байгаа ажээ. Өмнөдийнхний баримтлах гол зарчим нь Кесоны аж үйлдвэрийн төвд гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх цаашлаад илүү тогтвортой үйл ажиллагаа явуулахад чиглэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна.
Аж үйлдвэрийн парк Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгосын 123 аж ахуйн нэгжид 5000 гаруй хүн ажиллаж байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ