Дуучин Н.Төмөрхуягийг МУГЖ болгох хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьжээ

Ард түмэнд "Солгой" хэмээн алдаршсан дуучин Н.Төмөрхуяг өнөөдрийг хүртэл "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэггүй гэнэ. Ахин давтагдашгүй хоолойгоороо ард түмэндээ хүндлэгдсэн Н.Төмөрхуягт зураач Д.Одгэрэл захиралтай"Монголын авьяастны академи"-аас "Ард түмний гавьяат дуучин" хэмээх цол олгосон.Тиймээс "Хан Хэнтий" чуулгын уран бүтээлчид болон түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж явсан нөхдүүд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээсэн байна. Захидалд "Монголын сод авьяаст хөвгүүдийн нэг дуучин Намдагийн Төмөрхуягийн Монголын нийтийн дууны ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлэхийн зэрэгцээ түүний ахин давтагдашгүй хоолойг бишрэн шүтдэг ард түмний сэтгэл зүрхийг хүндлэн түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хэргэм хайрлана уу" гэжээ.Энэхүү захидалд 99 уран бүтээлч гарын үсгээ зурсан. Ямартай ч тэд таатай хариу ирнэ гэдэгт итгэж байгаа аж.

Д.Сүрэн "Өдрийн сонин"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ