Мексикт хар салхины улмаас 6000 хүн орон гэргүй боллоо

Мексикт болсон хар салхины улсмаас19 хүн амь насаа алдаж, олон тооны хүн гэмтэж бэртлээ. Өнгөрсөн хоногуудад хоёр ч удаа хүчтэй хар салхи дайрсан юм. Ингрид хар салхи нь Мексикийн буланд ойрын хэдэн жил болоогүй гамшгийн дагууллаа хэмээн эх сурвалж мэдээлж байна. Хар салхины улмаас үер бууж, зарим хэсгүүдэд хөрсний гулгалт ч үүсчээ. Бороо орж шуурга шуурсан өдрүүдээс илүүтэйгээр борооны дараах өдрүүд гамшиг дагуулж мэдэхээр байгаа.

Гамшигт өртсөн нутгуудаас Акапуло орчим хамгийн ихээр өртөж, хүндхэн байдалтай байна. Хар салхи дайрах үеэр тийнхүү олон хүн амь насаа алдсан нь үндэсний тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж бай үед цаг агаар муудаж хар салхи дэгдэж эхэлсэнтэй холбоотой ажээ. Одоогийн байдлаар зургаан мянга гаруй хүн гэр орноо хар салхинд алдаж гудамжинд хонож байна.

Хар салхи цагт 120 км-ийн хүчтэй салхилсан гэж орон нутгийн цаг агаарын албанаас мэдээллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ