Дэлхийд анх удаа үл үзэгдэх барилга сүндэрлэнэ

Дэлхий дахины чиглэж буй босоо хөгжил улам бүр төгөлдөржсөөр байна. Хамгийн өндөр, үзэмжтэй, сонин содон хэлбэр, архитектортой гэхчлэн барилгын салбарын хөгжил нүд ирмэх зуурт өөрчлөгдөж байгаа.

Тэгвэл хүн төрөлхтөн бид тун ойрын ирээдүйд үл үзэгдэх барилгыг харах болно. Өмнөд Солонгосын Засгийн газар энэхүү гайхалтай барилгыг барих төслийг анхааралдаа авч хэрэгжүүлэхээр болжээ. Гайхал төрүүлэм энэхүү барилгыг Сөүлийн Инчеоны олон улсын нисэх буудлыг ойролцоо баригдахаар төлөвлөсөн байна.

Дэлхийд анх удаа баригдах гэж буй үл үзэгдэх барилгын ажлыг АНУ-ын дизайнерийн багийнханд суурилсан солонгос инжинерүүд хийх юм. Энэхүү ажлыг “Korean land and Housing Corporation” компани гүйцэтгэхээр болсон байна. Шинээр баригдах гайхалтай цамхаг нь 450 метрийн өгдөртэй бөгөөд дэлхийн зургаа дахь өндөр барилга болох юм. Гэхдээ энэ төслийн зорилго өндөр барилга барихдаа бус дэлхийд хаана ч бариагүй байга үл үзэгдэх шийдэл билээ.

Үл үзэгдэх цамхагийн нууц нь өндөр технологид суурилсан LED гэрлийн тусгалын нөлөөтэйгөөөр хүний нүдэнд харагдахгүй болох юм байна. Хараахан барилгын ажил эхэлж, гайхалтай цамхгийг нээх боломжит огноог зарлаагүй байгаа ч удаан хүлээлгэхгүй гэдгээ хэлээд байгаа.

Хүний нүдэнд огтоос үзэгдэхгүй биш харин ухаалаг зальжин аргаар гэрлийн хугарлыг ашиглаж барилга хүний нүдэнд харагдахгүй байх юм. Барилгад суурилуулсан олон тооны камер нь өөрөөр өндрийн төвшнөөс зураг авч толин тусгал бүхий шилэнд тусгаснаар хий зүйл мэт харагдах нь. Үүнийг хамгийн сүүлийн үеийн бие даасан дижитал систем ашиглаж хийхээр төлөвлөж байгаагаараа онцлогтой. Гадаад орчныг LED гэрэл, камерын тусламжтайгаар панорам зураг болгон өндөр байшинг бүрэхэд цамхгийн дээд хэсэг үнэхээр үл үзэгдэх ажээ.

Хүмүүсийг алмайруулах аварга том үл үзэгдэх цамхагт бүх төрлийн үйлчилгээ цогцоороо багтахаар төлөвлөжээ. Өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторанууд, усан парк, кино театр, байгууллагын албан өрөөнүүд зэргийг багтаана.

Энэ барилга цогцоороо ашиглалтад ороход барилгын салбарт төдийгүй өөр бусад олон салбарт үсрэлт болно. Одоогийн бидний барилгын салбарыг төсөөлж байгаа ганган гоёмсог шилэн барилга, өндөр зэрэг нь хуучны ойлголт болж хоцрох нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ