Орон гэргүй өвгөн 20 сая еврогийн өв үлдээжээ

Италийн орох оронгүй 77 настай Гуидо Риччи гэдэг өвгөн Беллуно хотхоны эмнэлэгтсаяхан нас баржээ.Түүнийг таньдаг байдаг хүмүүсийн хэлснээр,тэр баар, зоогийн газар болон гуанзнаас хоолны үлдэгдэл, аяга кофе, стакан дарс гуйж, ямар нэг идэх юм өгөх болов хэмээн горьдон, хүнсний дэлгүүр хоршооны хавиар эргэлддэг байсан байна. Тэр эмчлэгч эмчдээ багаахан мөнгө бичиж үлдээснийг эс тооцвол,өөрийн бүх өмч хөрөнгөнд ямар ч гэрээслэл үлдээгээгүй ажээ.

Руидо Риччийн банкны данснуудад л гэхэд10 сая орчим евро байсанд түүний нас барсныг албан ёсоор зарласны дараа олон нийт мэдээд бүр мэл гайхаж орхижээ. Үүнээс гадна, тэр Венеци, Беллуно болон Мексикийн Акапулько хотод түүх дурсгалын нэр хүндтэй орон сууцны байшин савтай байжээ. Тийнхүү нийт хөрөнгө нь 20 сая еврогоор үнэлэгдэж байгаа гэнэ.Талийгаач хөрөнгөнийхөө нэг хэсгийг өөрийнх нь адил шууд өв залгамжлагч байхгүй байсаар Мексикт нас барсан төрсөн ахаасаа өвлөн үлджээ. Талийгаач өвгөнийг тоймгүй их хөрөнгөтэйг мэддэг цорын ганц хүн нь түүний эмчлэгч эмч байсан бөгөөд эрхийн чадамжгүй хүнийг хууран мэхлэсэн хэргээр одоо түүнийг шалгаж, түүнд үлдээсэн гэх гэрээслэлийг хүчингүйд тооцоод байгаа ажээ.

Италийн хуулиар, гэрээслэл болон шууд өв залгамжлагч байхгүй тохиолдолд хэрвээ садан төрлийн холбоотой гэдгээ нотолж чадвал, бүр холын хамаатнууд нь ч өв хөрөнгийг өвлөх талаар өргөдөл гаргаж болдог байна.

Эс бөгөөс хөрөнгийг улсын орлого болгодог ажээ.Талийгаачийн ямар ч харилцаагүй байсан үеэл бүсгүй дүүгийнх нь хоёр хүүхэд гээд хоёрын зэрэг өв залгамжлагч хэдийнэ гарч иржээ.

Гэвч орон гэргүй саятан талийгаач өвгөний асар их хөрөнгийг тэд хууль ёсоор өвлөх эсэхийг шүүх л тогтооно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ