Уурхай нурж 27 уурхайчин амиа алдав

Афганистаны Саманган аймгийн нүүрсний уурхайд нуралт үүссэний улмаас 27 уурхайчин амь насаа алдсан тухай ВВС уламжилж байна.Уг уурхайнийслэл Кабул хотоос 215 км зайд оршдог.Уурхайн осолөнгөрсөн бямба гаригт болсон байна. Одоогийн байдлаар орон нутгийн захиргааны ажилтанМомманхад СэддидАзизи осол гарсан уурхайд ирж нөхцөл байдалтай танилцаж байна.
Аврах албаныхны өгч буй мэдээллээр уурхайн гүнээс гаргаж ирсэн арван дөрвөн хүний биеийн байдал тун хүндхэн байгаа гэв. Ослын үеэр аврах албаны дөрвөн аврагч мөн нэлээд хүндхэн бэртжээ. Учирнь ослын дуудлага хүлээж авмагцаааврах техник хэрэгсэл дутмаг уурхайн гүн рүү орсноос болсон гэнэ.
Ойрын хугацаанд тус улсад уурхайн ийм том осол гараагүй байсан юм. Харин үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард Багхлан аймгийн нүүрсний уурхайд нуралт болж 11 хүн амь насаа алдаж байсан.
Афганистан улс бол нүүрс болон газрын хий, газрын тос, алт, зэс, кобальт, литийн томоохон уурхайнуудтайгаараа алдартай.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ